Цагаан ордон Хятад улсыг Хьюстон хот дахь консулын газраа хаахыг шаарджээ
АНУ, БНХАУ ын харилцаа улам бүр муудаж байгааг илтгэсэн үйл явдал тохиолоо. Вашингтон Хятад улсыг Хьюстон хот дахь консулын газраа хаахыг шаардсан байна.
Мэдээллийн алба

АНУ, БНХАУ ын харилцаа улам бүр муудаж байгааг илтгэсэн үйл явдал тохиолоо. Вашингтон Хятад улсыг Хьюстон хот дахь консулын газраа хаахыг шаардсан байна.
Техас мужийн Хьюстон хот дахь консулын газраа хаахыг Хятад талд шаардсан гэдгээ Цагаан ордон албан ёсоор баталсан байна. Америкийн Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Морган Ортагус “Америкийн хувийн өмч болон Америкчуудын хувийн мэдээллийг” -ийг хамгаалах үүднээс ийм арга хэмжээг авч байгаа талаар онцолжээ. Дани улсад айлчлал хийж байгаа Америкийн Төрийн Нарийн Бичгийн дарга МайкПомпео энэ асуудлаарх сэтгүүлчдийн асуултад хариулт өгчээ.
:strip_exif(true):strip_icc(true):no_upscale(true):quality(65)/cloudfront-us-east-1.images.arcpublishing.com/gmg/DILXRGBGXZEP3NAIVZ2UDDKXQ4.jpg)
Тэрээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Хятад улсыг Америкийн оюуны өмчийн эрхэнд халдсан хэрэгт буруутгажээ. Америкийн эдийн засаг, ажлын байр, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс Хьюстон дахь Хятадын консулын газрыг хаахыг шаардаж байгаа гэж тэрээр ярьсан байна. Вашигтоны энэ үйлдэлд Бээжин хариу арга хэмжээ авах нь тодорхой талаар олон улсын зарим хэвлэл дамжуулсан байна. Хятад улс Үхань хот дахь Америкийн консулын газрыг хааж магадгүй байгаа юм.


















