Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Цагаан ордон"-ы Тамгын газрын даргад 5 хүний нэрийг дэвшүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Цагаан ордон"-ы Тамгын газрын даргад таван хүний нэрийг дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Цагаан ордон"-ы Тамгын газрын даргад 5 хүний нэрийг дэвшүүлжээ
"Цагаан ордон"-ы Тамгын газрын даргад 5 хүний нэрийг дэвшүүлжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Цагаан ордон"-ы Тамгын газрын даргад таван хүний нэрийг дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Жон Келлиг албан тушаалаасаа огцорсны дараа энэ албанд томилох нэр дэвшигчдийн жагсаалтад 10-12 хүний нэр бичигдсэн байгааг өмнө нь тэрбээр мэдэгдэж байсан юм.

Харин үлдсэн таван нэр дэвшигчийн дотор Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн өмнөх кампанид ажиллаж байсан Дэвид Босси, Нью Жерси мужийн захирагч асан Крис Кристи, Америкийн худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нарын нэр багтсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.

"Цагаан ордон"-ы Тамгын газрын одоогийн дарга Жон Келли энэ оны эцэс гэхэд албан тушаалаасаа огцорно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхээр мэдэгдсэн юм.

Түүний халааг дэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ник Эйерс авах нь гэдэг мэдээлэл ч цацагдаж байсан. Гэвч тэрбээр энэ албан тушаалд очихоос татгалзаж байгаагаа илэрхийлсэн нь удалгүй тодорхой болсон юм.

Хуваалцах