"Цагаан оросууд" эрэгтэй багаа зарлав
Оросын аваргад түрүүлж үзээгүй ч нэлээд олон медальтай Арыйаан Тютрин шинэ эх орныхоо төлөө анхны том тэмцээнд зодоглоно. Тэрбээр 57 кг-ын жинд медалийн тааварт яваа бөхчүүдийн нэг.
Мэдээллийн алба

Беларусийн эрэгтэй шигшээ баг Ослогийн ДАШТ-д зодоглох бүрэлдэхүүнээ зарлалаа. "Цагаан оросууд" найман эрэгтэй бөхөө Норвегид сойх бөгөөд хөнгөн гурван жинд Тютрин, Бекренев, Скрябин гээд манайхны эчнээ танил якут тамирчин барилдах нь ээ.
Оросын аваргад түрүүлж үзээгүй ч нэлээд олон медальтай Арыйаан Тютрин шинэ эх орныхоо төлөө анхны том тэмцээнд зодоглоно. Тэрбээр 57 кг-ын жинд медалийн тааварт яваа бөхчүүдийн нэг.
Беларусийн бүрэлдэхүүн:
57 кг: Арыйаан Тютрин
61 кг: Андрей Бекренев
65 кг: Ньургун Скрябин
74 кг: Азамат Нуриков
86 кг: Расул Тихаев
92 кг: Омаргажи Магомедов
97 кг: Александр Гуштын
125 кг: Денис Хроменков


















