Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ

Энэ жил “Үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе” уриан дор үзэсгэлэн худалдаа явагдаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ
“Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Эмэгтэйчүүдийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс хөдөө аж ахуйн газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Мэдээлэл технологийн алба, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран 19 дэх жилдээ “Цагаан сар-2017” үзэсгэлэнг “Залуучууд” театрт зохион байгууллаа.

Энэ жил “Үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе” уриан дор үзэсгэлэн худалдаа явагдаж байна.

Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа, бүтээгдэхүүнийг өргөнөөр борлуулах эрхэм зорилготой энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуй нэгж байгууллага оролцож байгаа бөгөөд Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Архангай зэрэг ойролцоо аймгуудын бизнес эрхлэгчид өөрсдийн урласан бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ.
Өнөөдрөөс эхэлж байгаа энэхүү үзэсгэлэн худалдаа таван өдрийн турш үргэлжлэн явагдана.

Хуваалцах