Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа "Залуучууд" театрт болно

Энэ сарын 15-19-нд “Залуучууд" театрт “Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа болох гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа "Залуучууд" театрт болно
“Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа "Залуучууд" театрт болно. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 15-19-нд “Залуучууд" театрт “Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа болох гэж байна. Өнөө жил зохион байгуулах тус үзэсгэлэн худалдаа нь “Үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе” уриан дор Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа, бүтээгдэхүүнийг өргөнөөр борлуулахаараа онцлогтой аж.

Иймд үндэсний онцлогийг харуулсан ямар бүтээгдэхүүнийг аймгийн иргэд, өрхийн үйлдвэрлэгчид хийдгийг, үйлдвэрлэгчдийнхээ бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг олон нийтэд таниулах, тэдний үйл ажиллагааг сурталчлахаас гадна иргэдийг сар шинийн баярт зориулсан хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэлийг өргөн сонголттойгоор нэг дороос худалдан авах боломжоор хангана гэж зохион байгуулагчид ярьж байна.

“Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаанд оролцох ААНБ, иргэдийн мэдүүлгийг нэгдүгээр сарын 16-наас эхлэн Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны байранд авч байгаа бөгөөд энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэн худалдаанд өндөр градусын архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл худалдаа эрхлэгчдээс бусад бүх хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд чөлөөтэй оролцож болох юм байна.

Хуваалцах