Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цагаан сар-Нүнжигтэй худалдаа” экспо зохион байгуулна

"Дүнжингарав" худалдааны төвд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан сар-Нүнжигтэй худалдаа” экспо 2016 оны нэгдүгээр сарын 08-наас хоёрдугаар сарын 08-ныг дуустал үргэлжилнэ.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цагаан сар-Нүнжигтэй худалдаа” экспо зохион байгуулна
“Цагаан сар-Нүнжигтэй худалдаа” экспо зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

"Дүнжингарав" худалдааны төвд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан сар-Нүнжигтэй худалдаа” экспо 2016 оны нэгдүгээр сарын 08-наас хоёрдугаар сарын 08-ныг дуустал үргэлжилнэ. “Цагаан сар-Нүнжигтэй худалдаа” экспод Сүү ХК, АПУ трейд ХХК, Анун ХХК, Алиман сар ХХК, Мөнх кредит ХХК, Космо трейд ХХК, Тэнгэрийн хишиг ХХК, Бамбууш ХХК, Мөнгөн пирамид ХХК, Юнисольван ХХК зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгчид, брэнд импортлогчид оролцох юм.

Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн бөөн бөөн сюрприз дунд болж өнгөрөх энэхүү үзэсгэлэн худалдаанаас Сар шинийн бэлтгэлээ эртхэн базаах боломжтой. Уужуу машины зогсоолоос ууц, үхрийн өвчүүгээ, тохилог дулаан орчноос цагаан идээ, айраг тараг, чихэр жимс, бэлэг сэлтээ худалдан авахдаа хэрэглэгчид ямагт сэтгэл хангалуун байдаг билээ.

Хуваалцах