Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагаан сараар 7 хоног амрахгүй

Хуулийн дагуу ажил, амралтын өдөрт хийх өөрчлөлтийг Засгийн газар хийдэг.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан сараар 7 хоног амрахгүй
Цагаан сараар 7 хоног амрахгүй. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн Сар шинийн баяраар иргэд хуулийн дагуу шинийн 1, 2, 3 буюу хоёрдугаар сарын 9, 10, 11-нд бүх нийтээр амарна. Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинийн 4-ний өдөр буюу хоёрдугаар сарын 12-ны баасан гарагт амарна гэх мэдээлэл цацагдсан. Өөрөөр хэлбэл, Сар шинийн баяраар бүтэн долоо хоногийн турш амарна гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм.

Хуулийн дагуу ажил, амралтын өдөрт хийх өөрчлөлтийг Засгийн газар хийдэг. Тиймээс бид энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, “Засгийн газраас хоёрдугаар сарын 12-ны баасан гарагт амрах ямар нэг шийдвэр гараагүй. Жирийн ажлын өдөр хэвээрээ байгаа” гэсэн хариултыг өгсөн юм.

Иймээс иргэд Сар шинийн баярын битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 8-ны даваа гараг, болон 12-ны баасан гарагт ердийн цагаар ажиллаж, хоёрдугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд амарна.

Хуваалцах