Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Цагаан сараар эмнэлгүүд 24 цагаар ажиллана

Түүнчлэн иргэдийг архи дарснаас татгалзаж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байхыг онцгойлон анхааруулжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан сараар эмнэлгүүд 24 цагаар ажиллана
Цагаан сараар эмнэлгүүд 24 цагаар ажиллана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга тушаал гаргаж, эмнэлгийн байгууллагууд Цагаан сараар тусламж, үйлчилгээндээ шаардагдах эм, ороох боох материал, өвчтөний хоол, хүнсийг хүрэлцэх хэмжээгээр нөөцөлж, гал ус, цахилгааны аюулгүй байдлаа бүрдүүлж, болзошгүй гамшиг, халдварт өвчин, хордлогын үед авах бэлэн байдлыг ханган, шаардлагатай тохиолдолд хүн хүч нэмж ажиллуулах, техник хэрэгсэл бусад нөөц бүрдүүлэхийг үүрэгдэв.

Түүнчлэн иргэдийг архи дарснаас татгалзаж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байхыг онцгойлон анхааруулжээ.

Хуваалцах