Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагаан сараар гурван өдөр амарна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Цагаан сараар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амарна хэмээн заасан байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан сараар гурван өдөр амарна
Цагаан сараар гурван өдөр амарна. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн Цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-ны даваа гарагт тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Цагаан сараар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр бүх нийтээр амарна хэмээн заасан байдаг. Энэ дагуу хоёрдугаар сарын 27, 28, гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд бүх нийтээр амарч, шинийн 4-нд буюу гуравдугаар сарын 2-ны пүрэв гарагт Төрийн албан хаагчид ажилдаа орох юм.

Засгийн газраас ажил амралттай холбоотой ямар нэг хөдөлгөөн оруулахгүй. Цаг тооллын бичигт туссаны дагуу нийтээрээ сар шинээ тэмдэглээд, пүрэв гарагт албан ёсоор ажил эхэлнэ” гэсэн чиглэлтэй байгаа юм байна.

Б.Отгонбавуу

Хуваалцах