Цагаан сараар гурван өдөр амрахаар боллоо
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн дагуу цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдөр албан ёсны амралтын өдөр болох юм. Хуулийн төслүүдийг төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр батлах саналыг УИХ-ын чуулганд оруулсан. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжсэнээр дээрх хууль батлагдлаа. Монголчууд сар шинийн баяраараа гурван өдрийн амрах болж байгаа юм.


















