Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагаан сараас өмнө хүүхдийн мөнгийг олгоно

Засгийн газар өчигдөр хуралдсан ээлжит хуралдааныхаа үеэр хүүхдийн мөнгийг Цагаан сараас өмнө олгох шийдвэр гаргажээ.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан сараас өмнө хүүхдийн мөнгийг олгоно
Цагаан сараас өмнө хүүхдийн мөнгийг олгоно. Зураг: МҮОНРТ

Засгийн газар өчигдөр хуралдсан ээлжит хуралдааныхаа үеэр хүүхдийн мөнгийг Цагаан сараас өмнө олгох шийдвэр гаргажээ. Тодруулбал, хүүхдийн мөнгийг Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 нас хүртэлх бүх хүүхдэд олгоно. Өнөөдрийн байдлаар 970 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө авах эрх үүссэн байгаа бөгөөд Цагаан сараас өмнө нэг, хоёрдугаар сарын мөнгийг бүрэн олгох юм.

Нэмж мэдээлэхэд, тухайн өрх, иргэн нь Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд шинээр хамрагдсан бол судалгаанд хамрагдах хүсэлт гаргасан сараас нь тооцон хүүхдийн мөнгийг олгоно гэж журамд заажээ.

Хуваалцах