Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагаан сард зориулсан тээврийн хэрэгслийн зохицуулалт

Хэрэв таны тээврийн хэрэгсэл ...0, ...2, ...4, ...6, ...8 дугаараар төгссөн бол 2014 оны нэгдүгээр сарын 18, 25-ны өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөнд оролцож болох юм байна. Харин нэгдүгээр сарын 19, 26-ны өдөр таны тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан сард зориулсан тээврийн хэрэгслийн  зохицуулалт
Цагаан сард зориулсан тээврийн хэрэгслийн зохицуулалт. Зураг: МҮОНРТ

Сар шинийн баяртай холбогдуулан Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор томоохон худалдааны төв, захуудын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлалт хийхээр болсон.

Хэрэв таны тээврийн хэрэгсэл ...0, ...2, ...4, ...6, ...8 дугаараар төгссөн бол 2014 оны нэгдүгээр сарын 18, 25-ны өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөнд оролцож болох юм байна. Харин нэгдүгээр сарын 19, 26-ны өдөр таны тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлажээ.

Түүнчлэн таны тээврийн хэрэгсэл ...1, ...3, ...5, ...7, ...9 дугаараар төгссөн бол 2014 оны нэгдүгээр сарын 19, 26-ны өдөр хөдөлгөөнд оролцож болох ба нэгдүгээр сарын 18, 25-ны өдрүүдэд хөдөлгөөнд оролцохгүй байхыг ЗЦГ-аас зөвлөжээ.

Зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслүүд тодорхой заасан хязгаарлалтын бүсүүдэд зорчих давуу эрхтэй юм байна. Бусад машинууд хязаарлалтын бүсээс гадна авто замын хөдөлгөөнд оролцож болохоор байгаа ажээ. Хөдөлгөөнд оролцохгүй тээврийн хэрэгслүүдийн хязгаарлалтын цаг нь тухайн өдрийнхөө 10:00-20:00 цагийн хооронд хүчинтэй байна.

Түлхүүр үг:тээврийн хэрэгсэл
Хуваалцах