Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Цагаан сарыг зарим улс орнуудад өргөн дэлгэр тэмдэглэж байна

Тайланд, Перу зэрэг орны гудамж талбайд луу болон арслант бүжиг болж, бөмбөрийн нүргээнд эдгээр орны иргэд билгийн тооллын шинийн нэгнээ угтан авч байна. Бичин жил гарч буйг тохиолдуулан дэлгүүр

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан сарыг зарим улс орнуудад өргөн дэлгэр тэмдэглэж байна
Цагаан сарыг зарим улс орнуудад өргөн дэлгэр тэмдэглэж байна. Зураг: МҮОНРТ

Тайланд, Перу зэрэг орны гудамж талбайд луу болон арслант бүжиг болж, бөмбөрийн нүргээнд эдгээр орны иргэд билгийн тооллын шинийн нэгнээ угтан авч байна. Бичин жил гарч буйг тохиолдуулан дэлгүүр хоршоодод бичийг дүрсэлсэн бэлэг дурсгалын эд зүйлс олноор зарагдаж байгаа аж. Мөн эдгээр орны иргэд сүм дуганд очиж, хүж уугиулан, шинэ ондоо хүссэн хэргээ сэтгэлчлэн бүтээхийг ерөөн залбирцгааж байна.

Цагаан сарын баяраар Тайланд улс завгүй ажлаасаа амсхийх гэсэн Хятад, Хонконг, Тайван, Сингапур болон Зүүн Азийн бусад орны жуулчдын хөлд дарагдан, худалдаачид энэ үеэр ид ашигтай ажилладаг байна. Жуулчид ийнхүү олширч байгааг харгалзан тус улсад хуваарийн дагуу үйлдэж байгаа нислэгүүд дээр нэмэн 300 гаруй захиалгат нислэгээр жуулчдыг тээвэрлэж байгаа юм.

Хуваалцах