Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цагаан шорооны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн” өрнүүлжээ

Орхон аймгийн иргэд тэр дундаа цагаан шорооны хор хөнөөлд голлон өртдөг 12000 гаруй иргэн нэгдэн “Цагаан шорооны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн” НҮТББ-ыг байгуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цагаан шорооны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн” өрнүүлжээ
“Цагаан шорооны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн” өрнүүлжээ. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн иргэд тэр дундаа цагаан шорооны хор хөнөөлд голлон өртдөг 12000 гаруй иргэн нэгдэн “Цагаан шорооны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн” НҮТББ-ыг байгуулжээ. Тус төрийн бус байгууллагын төлөөлөл 2019 оны тавдугаар сарын 28-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржтой уулзаж, тус аймагт үүсээд буй асуудлыг танилцуулж, мэдээлэл солилцлоо.

Аймгийн иргэдийн төлөөлөл дээрх асуудлын хүрээнд Орхон аймаг дахь төрийн байгууллагууд, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газарт хандан албан шаардлага хүргүүлсэнээ танилцууллаа. Тухайлбал, нэгдүгээрт, тус аймагт ажиллаж, амьдарч буй нийт иргэдийг эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамруулж, цагаан тоосноос үүдэлтэй өвчлөлийг тогтоох, цаашид улирал тутамд шинжилгээнд хамруулах ажлыг Эрдэнэт үйлдвэр хариуцан зохион байгуулдаг болох;

Хоёрдугаарт, цагаан тоосны хор хөнөөлд сүүлийн 30 гаруй жилийн турш 1-30 хүртэлх жилийн хугацаанд амьдарсан Говил баг болон Вокзал орчимд амьдардаг иргэд, Орхон аймгийн нийт иргэдэд өнөөдрийг хүртэлх хугацаанд эрүүл мэндээрээ хохирч, амьдралын чанар доройтсон байдлыг харгалзаж, нэг удаагийн нөхөн олговор олгох, цаашлаад уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тогтмол нөхөн олговор олгодог болох;

Гуравдугаарт, үүсээд буй хиймэл нуурын асуудлыг техник технологийн хувьд яаралтай шийдвэрлэх замаар цагаан тоосны хор хөнөөлийг бүрэн устгах, цаашид уг нуурт үйлдвэр саарал усаа хаяхгүй байх технологийг нэвтрүүлэх, уг ажлыг олон нийтэд нээлттэй явуулж, тухайн ажлын явц, хөрөнгө оруулалт, гүйцэтгэлийг иргэд төрийн бус байгууллагуудыг хянах бололцоогоор хангаж ажилладаг болохыг хүсчээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс Орхон аймгийн иргэдэд эрх зүйн боломжтой бүхий л туслалцааг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: ХЭҮК

Хуваалцах