Цагаан сүүлт буга омикрон хувилбараар халдварласан анхны зэрлэг амьтан боллоо
Нью-Йоркийн Стейтен арал дээрх цагаан сүүлт буга, Омикрон хувилбараар халдварласан анхны зэрлэг амьтан болсон байна.
Мэдээллийн алба

Нью-Йоркийн Стейтен арал дээрх цагаан сүүлт буга, Омикрон хувилбараар халдварласан анхны зэрлэг амьтан болсон байна. Энэ нь Ковидын шинэ хувилбар тархах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа талаар Пенсильванийн их сургуулийн эрдэмтэд мэдэгджээ.
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар цагаан сүүлт буга хүмүүсээс халдвар авч, улмаар бусад буга руу тарааж байгааг тогтоожээ. Харин буганаас эргээд хүнд халдаж байгаа эсэх дээр гарсан судалгаа одоогоор алга байна.
Мөн судалгааны үр дүнд цагаан сүүлт буга нь Омикрон хувилбараар амархан халдварладаг болохыг тогтоожээ. АНУ даяар өргөн тархсан, хүнтэй ойролцоо амьдардаг цагаан сүүлт буга нь коронавирусний тээгч болж, улмаар дахин шинэ хувилбарууд тархах эх үүсвэр болж болзошгүй гэсэн болгоомжлолыг улам нэмэгдүүлж байна. Омикрон хувилбар 2020 оны сүүлчээр Айова мужид, 2021 оны эхээр Охайо мужийн зарим хэсэгт тархсан гэж судлаачид өмнө нь мэдээлж байсан.
АНУ-ын Хөдөө аж ахуйн яам, Арканзас, Иллинойс, Канзас, Мэн, Массачусетс, Миннесота, Нью Жерси, Нью-Йорк, Хойд Каролина, Оклахома, Пенсильвани, Теннесси, Виржиниа зэрэг бусад 13 мужид цагаан сүүлт буга халдвар авсан болохыг баталжээ. Пенсильванийн сургуулийн мал эмнэлгийн микро биологич ВивекКапур хэлэхдээ, Бугын биеийн онцлог нь вирустэй түүнд дасан зохицож, хөгжих боломжийг олгодог.
Энэ нь ирээдүйд дахин шинэ хувилбар гарч биднийг зовоох магадлалтай юм гэжээ. Судлаачид мөн Омикроны халдвар авсан нэг бугын цусан дахь эсрэг биетийн хэмжээ өндөртэй байсныг тогтоосон байна. Энэ нь буга өмнө нь халдвар авсан байж болзошгүй юм гэсэн дүгнэлтэд хүрчээ.


















