Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цагаан суварга”-д түр буудаллах цэг байгуулж байна

Дундговь аймгийн Өлзийт сумын “Цагаан суварга” байгалийн үзэсгэлэнт газарт жуулчид, аялагчдад зориулсан түр буудаллах цэг байгуулах ажлыг эхлүүлж орц, гарцын хаалга, мэдээллийн самбар, хуурай аргаар ажилладаг эрэгтэй, эмэгтэй био ОО-ыг байрлуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цагаан суварга”-д түр буудаллах цэг байгуулж байна
“Цагаан суварга”-д түр буудаллах цэг байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Өлзийт сумын “Цагаан суварга” байгалийн үзэсгэлэнт газарт жуулчид, аялагчдад зориулсан түр буудаллах цэг байгуулах ажлыг эхлүүлж орц, гарцын хаалга, мэдээллийн самбар, хуурай аргаар ажилладаг эрэгтэй, эмэгтэй био ОО-ыг байрлуулжээ.

Био "ОО" нь арчилгаа, үйлчилгээ шаарддаг тул хариуцан ажиллах хүн томилогдох хүртэл түр хугацаанд ажиллахгүй аж. Мөн Цагаан суваргын оройд байсан эмх цэгцгүй, үзэмж алдсан самбаруудыг зөөж, доош буулган байршуулсан байна.

Цаашдаа тус газрын байгалийн үзэмжийг алдагдахаас сэргийлэх, орой дээр нь машинаар гарах явдлыг зогсоох, төлбөр хураамжийн цэг, сүүдрэвч, машины зогсоол байгуулах, зуны улиралд хариуцах эзэнтэй болгох ажлыг төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор хийж гүйцэтгэх юм байна.

Хуваалцах