Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цагаан туузтаны хөдөлгөөн” олон нийтийн дунд өрнөж байна

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг бүх нийтээрээ нэгдэх “Цагаан туузтаны хөдөлгөөн” олон нийтийн дунд өрнөж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цагаан туузтаны хөдөлгөөн” олон нийтийн дунд өрнөж байна
“Цагаан туузтаны хөдөлгөөн” олон нийтийн дунд өрнөж байна. Зураг: МҮОНРТ

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг бүх нийтээрээ нэгдэх “Цагаан туузтаны хөдөлгөөн” олон нийтийн дунд өрнөж байна.

Энэ хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг оролцоог нэмэгдүүлэхээр Цагдаагийн Ерөнхий газраас “Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” аяныг зохион байгуулж эхэлжээ.

Тус аяны хүрээнд олон талт ажлуудыг хийж эхэлсэн бөгөөд гэр бүлийн хүрээнд нууцаар үйлдэгддэг хүчирхийллийг илрүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн жүжигчин Ж.Алтаншагай, хөтлөгч Б.Мандуул нар хүчирхийллийн эсрэг нэгджээ.

Охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг нь нотлох баримт, гэрчгүйгээр гэр бүлийн хүрээнд явагдсаар ирсэн байдаг. Мөн өсвөр насны охид хүчирхийлэлд өртсөнөө нуух, хэн нэгэнд хэлэхгүй өнгөрөх нь түгээмэл. Учир нь тэд ямар нэгэн гадуурхал, айдас дарамтад өртөхөөс айдаг байна. Энэ нь гэмт хэрэг үйлдэж буй этгээдийг өөхшүүлсээр байгаа юм.

Хуваалцах