Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цагаан өмсгөлтний баяр” ёслолын арга хэмжээг зохион байгууллаа

Дархан–Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран Олон улсын сувилагчийн өдрийг тохиолдуулан “Цагаан өмсгөлтний баяр” ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, Засаг дарга С.Насанбат, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл б

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цагаан өмсгөлтний баяр” ёслолын арга хэмжээг зохион байгууллаа
“Цагаан өмсгөлтний баяр” ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Дархан–Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтран Олон улсын сувилагчийн өдрийг тохиолдуулан “Цагаан өмсгөлтний баяр” ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, Засаг дарга С.Насанбат, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл болон бусад байгууллагын удирдлагууд оролцож, сувилагчиддаа хүндэтгэл үзүүлэв.

“Цагаан өмсгөлтний баяр”-ын ёслолд аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нийт 524 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд оролцлоо.

Уг арга хэмжээнд Залуучууд театрын дуучин Б.Ганчимэг “Сувилагч тандаа баярлалаа” ая дууны мэндчилгээ хүргэж, “Сувилагчийн тангараг”-ийг залуу сувилагч нар уншиж, сувилагчид тангараг өргөсөн юм.

Хуваалцах