Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Цагаан-Уул” наадмыг Боса Холдинг ХХК ивээн тэтгэнэ

Хайрын шүлгийн "Цагаан-Уул" наадам энэ сарын 13-нд болох гэж байна. Уг наадам нь жилээс жилд цар хүрээ нь өргөжин тэлж залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг наадмын нэг болжээ.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Цагаан-Уул” наадмыг Боса Холдинг ХХК ивээн тэтгэнэ
“Цагаан-Уул” наадмыг Боса Холдинг ХХК ивээн тэтгэнэ. Зураг: МҮОНРТ

Хайрын шүлгийн "Цагаан-Уул" наадам энэ сарын 13-нд болох гэж байна. Уг наадам нь жилээс жилд цар хүрээ нь өргөжин тэлж залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг наадмын нэг болжээ. Энэ жил 17 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг наадмыг Монголдоо тэргүүлэх компаниудын нэг “Боса Холдинг” ХХК-ийн хүн бүрийн хайрын амт “Bon o Bon” ивээн тэтгэж, "Тэрэлж акуа" байгалийн эрдэст ус дэмжин ажиллахаар боллоо. Ийнхүү хамтран ажиллах санамж бичигт “Боса Холдинг” ХХК-ийн Бизнес Хөгжлийн Газрын захирал Б.Нандинчимэг, МЗХ-ны Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах газрын дарга П.Анхжаргал нар гарын үзэг зурсан юм. Түүнчлэн "Боса Холдинг" ХХК нь зөвхөн "Цагаан-Уул" наадмаар зогсохгүй цаашид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд залуусын үйл ажиллагааг дэмжин ажиллана гэдгээ мэдэгдэж байсан юм.

Хуваалцах