Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагаан зээрийг хамгаалах ажлыг бүсийн хэмжээнд хамтран хийнэ

Дэлхийн байгаль хамгаалах сан, Сүхбаатар аймгийн ИТХ-ын хамтарсан “Янзаган хүрээг хайрлаарай” хэлэлцүүлэг хоёр дахь жилдээ боллоо. Хэлэлцүүлэгт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга болон гурван аймгийн 17 ЕБС-ийн эко клубын сурагчид оролцож, жилээс жилд тоо толгой нь цөөрч буй цагаан зээри

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагаан зээрийг хамгаалах ажлыг бүсийн хэмжээнд хамтран хийнэ
Цагаан зээрийг хамгаалах ажлыг бүсийн хэмжээнд хамтран хийнэ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн байгаль хамгаалах сан, Сүхбаатар аймгийн ИТХ-ын хамтарсан “Янзаган хүрээг хайрлаарай” хэлэлцүүлэг хоёр дахь жилдээ боллоо. Хэлэлцүүлэгт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга болон гурван аймгийн 17 ЕБС-ийн экоклубын сурагчид оролцож, жилээс жилд тоо толгой нь цөөрч буй цагаан зээрийг хамгаалах, тоо толгойг нь бууруулахгүй байх тал дээр хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцсэн байна.

Монгол орны зүүн бүс нутаг бол цагаан зээрийн өлгий нутаг гэгддэг. Ялангуяа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан Сүхбаатар сумдын зааг нутиаг, Дарьганга сум, дорнод аймгийн Матад сумын зарим газар нутаг нь цагаан зээрийн төллөдөг гол бүс нутаг юм. Гэтэл сүүлийн үед цагаан зээрийн тоо толгой эрс цөөрч байгаа нь энэ бүс нутгийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болжээ. Энэ нь хадлангийн бүс нутгийн зохисгүй хуваарилалт, тал хээрийн түймэр, дэлхийн дулаарал, байгаль цаг уурын байдал гээд олон зүйлтэй холбоотой. Тиймээс нэн түрүүнд бүсийн аймгууд хамтарч урьдчилан сэргийлэх ажлыг бодлогын хүрээнд хийх шаардлага тулгарсан учир энэхүү уулзалт хэлэлцүүлгийг хийсэн байна.

Хэлэлцүүлэгт зүүн бүсийн гурван аймгийн 17 ЕБС-ийн экоклубийн сурагчид оролцож, цагаан зээрээ арчилж хамгаалах тал дээр өөрсдийн санал бодлоо илэрхийлж, шийдвэр гаргах түвшний хүмүүст саналаа хүргүүлэхээр болсон юм.

Хэлэлцүүлгийн хүрээнд гарсан санал санаачлагыг нэгтгэж, жил ирэх тусам тоо толгой нь цөөрч байгаа цагаан зээрийг хамгаалах ажлыг орон нутаг болоод бүсийн хэмжээнд хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Сурвалжлагч:Т.Одончимэг

Хуваалцах