Цагааны Цэгмидийн ач хүү соёлын тэргүүний ажилтан боллоо
найруулагч, жүжигчин Т.Анар, зураглаач Б.Баатарыг соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагналаа.
Мэдээллийн алба

“Титанс фильм” студийн бүтээл “Сүүн замын сахиул” уран сайхны кино өнгөрсөн сарын 28-нд Казахстанд нээлтээ хийсэн. Тэгвэл тус бүтээлийн Монгол Улс дахь нээлт өчигдөр “Корпорэйт” конвеншн центрт боллоо. Энэ үеэр тус киноны ерөнхий найруулагч ардын жүжигчин Цагааны Цэгмидийн ач, төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарын хүү найруулагч, жүжигчин Т.Анар, ерөнхий зураглаач Б.Баатарыг соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагналаа.
Сонирхуулахад, “Сүүн замын сахиул” бүтээлийн гол дүрд гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, А.Баттүшиг, Ч.Болд, “Рекитер” кинонд гол дүр бүтээж тэсрэлт хийсэн Казахстаны жүжигчин Саят Исембаев нар тоглосон. Тус бүтээл энэ сарын 27-ноос Киргиз, 2020 оноос ОХУ, Узбекистан зэрэг улсын үзэгчдэд хүрэх юм байна.


















