Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагууд “Тусламжийн хонх” байршууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд шатаар өгсөх боломжгүй бол байгууллагын гадна суурилуулсан хонхыг дарахад жижүүр гарч тусламж үзүүлэх юм.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагууд “Тусламжийн хонх” байршууллаа
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагууд “Тусламжийн хонх” байршууллаа. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагаас хүний эрхийг дээдлэх, хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт хүний эрхийг хангах, тэдэнд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Тусламжийн хонх” байршуулаад байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд шатаар өгсөх боломжгүй бол байгууллагын гадна суурилуулсан хонхыг дарахад жижүүр гарч тусламж үзүүлэх юм.

Ашиглахад хялбар, хугацаа алдахгүй энэхүү тусламжийн хонхыг 60 гаруй анги, байгууллага гаднаа байршууллаа.

Хуваалцах