Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дартсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтэс, Төмөр зам дахь цагдаагийн газар, Хүч спорт хороо Монголын дартсын холбоотой хамтран алба хаагчдын дунд дөрөв дэх жилдээ зохион явуулж буй энэхүү тэмцээнийг тус холбооны 19 шүүгчид шүүв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дартсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дартсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага, дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд цагдаа дотоодын цэргийн анги, байгууллагуудын дунд 2022 онд зохион байгуулагдах спортын цуврал тэмцээн дартсын тэмцээнээр эхэлж, цагдаа, дотоодын цэргийн 62 анги, байгууллагын эрэгтэй 102, эмэгтэй 80, нийт 182 алба хаагчид оролцлоо.

Энэ удаагийн тэмцээнд орон нутгаас 18 аймгийн цагдаагийн газар, хэлтсийн баг, тамирчид ур чадвар, авхаалж самбаа, цэц мэргэн, хурд хүчээ сорихоор хүрэлцэн ирсэн бөгөөд тэмцээн хоёр өдрийн турш үргэлжлэн шилдгүүдээ тодрууллаа.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтэс, Төмөр зам дахь цагдаагийн газар, Хүч спорт хороо Монголын дартсын холбоотой хамтран алба хаагчдын дунд дөрөв дэх жилдээ зохион явуулж буй энэхүү тэмцээнийг тус холбооны 19 шүүгчид шүүв.

Шилдэг эмэгтэй тамирчин, цагдаагийн хошууч С.Мөнхжин

Шилдэг эрэгтэй тамирчин, цагдаагийн ахлах ахлагч Н.Отгонжаргал

Хосын төрөлд:

I байр Дотоодын цэрэг 05-р ангийн баг

II байр Увс аймгийн II баг

III байр Завхан аймгийн Цагдаагийн газрын баг

Эмэгтэй ганцаарчилсан төрөл:

I байр дэд хурандаа Ж.Одончимэг

II байр ахлах ахлагч Б.Сарангэрэл

III байр дэд ахлагч Г.Золзаяа

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:

I байр ахмад О.Лхагвасүрэн

II байр дэд ахлагч Х.Бекнур

III байр дэд хурандаа А.Амарбат

Багийн дүн

I байр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар

II байр ДЦ-05 дугаар анги

III байр Увс аймаг дахь Цагдаагийн газар

Тээврийн цагдаагийн алба

Хуваалцах