Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаа мэргэжлийн ур чадвар гарган гэмт этгээдийг илрүүлэв

Өчигдөр буюу энэ сарын 3-ны өглөө Дорноговь аймгийн Иххэт суманд хутганы шархтай иргэн нас барсан хэрэг гарчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаа мэргэжлийн ур чадвар гарган гэмт этгээдийг илрүүлэв
Цагдаа мэргэжлийн ур чадвар гарган гэмт этгээдийг илрүүлэв. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу энэ сарын 3-ны өглөө Дорноговь аймгийн Иххэт суманд хутганы шархтай иргэн нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ хэргийн талаар цагдаагийн байгууллагад "Хохирогч өөрийгөө хутгалсан" гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна.

Түүнчлэн уг дуудлагын мөрөөр Иххэт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Бат-Эрдэнэ хэргийн газарт түргэн шуурхай очиж, ажиллан хохирогч Ө нь бусдад хутгалуулж амиа алдсан болохыг тогтоожээ. Түүнчлэн гэмт этгээдийг мэргэжлийн ур чадвар гарган баривчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хуваалцах