Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаа нар 1996 онд гарсан хэргийг тасралтгүй шалгаж буруутай этгээдийг илрүүллээ

мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсны үр дүнд уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг 24 жил 10 сарын дараа илрүүлжээ.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаа нар 1996 онд гарсан хэргийг тасралтгүй шалгаж буруутай этгээдийг илрүүллээ
Цагдаа нар 1996 онд гарсан хэргийг тасралтгүй шалгаж буруутай этгээдийг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 1996 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Налайх дүүрэгт гадны нөлөөтэй нас барсан хүн амины хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсны үр дүнд уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг 24 жил 10 сарын дараа илрүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн танил 51 настай, эрэгтэй А гэгч уг гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоон 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн прокурорын газраас хэргийн холбогдогч А гэгчийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хуваалцах