Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаа нар эргүүл хийж байхдаа айлын гэр шатаж байсныг унтраажээ

иргэдийг гэр, орон байраа эзэнгүй орхих бол аюулгүй байдлаа ханган анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаа нар эргүүл хийж байхдаа айлын гэр шатаж байсныг унтраажээ
Цагдаа нар эргүүл хийж байхдаа айлын гэр шатаж байсныг унтраажээ. Зураг: МҮОНРТ

Увс аймаг дахь Цагдаагийн газрын сургагч ахлагч Г.Ядамсүрэн, ахлагч Г.Болдхүү нар энэ сарын 26-ны өдөр тус аймгийн 7 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцдаа эзэнгүй гэр шатаж байсныг унтраан галыг аюулгүй болгон ажиллажээ.

Иймд иргэдийг гэр, орон байраа эзэнгүй орхих бол аюулгүй байдлаа ханган анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Хуваалцах