Цагдаа нар хүүхдийн амь нас аварчээ
Энэ сарын 05ны өдрийн 18:30 минутад Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт айлын тагтнаас хүүхэд өөрийгөө боосон байдалтай зүүгдэж байна” гэсэн мэдээллийн дагуу ХЖА д/ч Б.Мөнхжаргал, а/а Ө.Батбаатар нар шуурхай очиж шалгахад 10 настай хүүхэд олсоор цээжээ ороосон байдалтай тагтнаасаа зүүгдэж б
Мэдээллийн алба

Энэ сарын 05ны өдрийн 18:30 минутад Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт айлын тагтнаас хүүхэд өөрийгөө боосон байдалтай зүүгдэж байна” гэсэн мэдээллийн дагуу ХЖА д/ч Б.Мөнхжаргал, а/а Ө.Батбаатар нар шуурхай очиж шалгахад 10 настай хүүхэд олсоор цээжээ ороосон байдалтай тагтнаасаа зүүгдэж байсныг тогтоож, гэрийн хаалгыг эвдэн орж амь насыг нь аварчээ.
Иймд эцэг эхчүүд маань бага насны хүүхдээ ганцааранг нь гэртээ орхихдоо цонх, тагтаа сайтар цоожилж, аль болох харгалзах хүнтэй үлдээж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


















