Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаа нар нүдний хагалгаанд орох ёстой хүүхдийг ЭХЭМҮТ-д шуурхай хүргэж өгчээ

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилж буй энэ цаг үед цагдаагийн байгууллагад бусад төрийн байгууллагын алба хаагчид дэмжлэг үзүүлэн хамтран үүрэг гүйцэтгэж байгаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаа нар нүдний хагалгаанд орох ёстой хүүхдийг ЭХЭМҮТ-д шуурхай хүргэж өгчээ
Цагдаа нар нүдний хагалгаанд орох ёстой хүүхдийг ЭХЭМҮТ-д шуурхай хүргэж өгчээ. Зураг: МҮОНРТ

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилж буй энэ цаг үед цагдаагийн байгууллагад бусад төрийн байгууллагын алба хаагчид дэмжлэг үзүүлэн хамтран үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр УБТЗ ХНН-ийн Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны ажилтан Д.Шийрэвжанцан Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа нийтийн тээвэр зогссон үед яаралтай нүдний хагалгаанд орох шаардлагатай хүүхдээ дагуулан явж буй иргэний талаарх мэдээллийг цагдаагийн алба хаагчдад түргэн шуурхай мэдээлжээ.

Ийнхүү авто эргүүлийн “Сүлд-116” чиглэлд үүрэг гүйцэтгэж буй эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Оюунболд, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Найдандорж нар дуудлага мэдээлэлгүй байх үеэрээ тэднийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шуурхай хүргэж өгсөн байна.

Хуваалцах