Цагдаа нар циркээс зугтсан тахийг бууджээ
Германы Тессин гэх хотын ойролцоох цирк хоёр алаг тахиa алдсан байна. Нэг тахийг нь удалгүй барьсан ч нөгөө нэг тахийг сураггүй алджээ. Харин циркээс зугтсан тахь хурдны зам уруу орж, авто осол гарах нөхцөл байдал бий болсон учраас цагдаа нар тус тахийг буудан алсан байна. Цагдаа нар буудахаасаа өмн
Мэдээллийн алба

Германы Тессин гэх хотын ойролцоох цирк хоёр алаг тахиa алдсан байна. Нэг тахийг нь удалгүй барьсан ч нөгөө нэг тахийг сураггүй алджээ. Харин циркээс зугтсан тахь хурдны зам уруу орж, авто осол гарах нөхцөл байдал бий болсон учраас цагдаа нар тус тахийг буудан алсан байна. Цагдаа нар буудахаасаа өмнө тахийг өөр аргаар барихыг оролдсон ч чадаагүй гэдгийг онцолжээ.

Алаг тахь хурдны зам дээр явж байсан зорчигчийн машиныг гэмтээсний дараагаар цагдаа нар ийнхүү шууд буудах шийдвэр гаргажээ. Харин Германы зарим иргэн тахийг буудаж хөнөөхийн оронд яагаад нойрсуулж хэрэглэж болоогүй юм гэсэн асуултыг тавьж байгаа юм.



















