Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Цагдаа нарт машин, мотоцикль, гар станц хүлээлгэн өглөө

Өнөөдөр Баянгол дүүргийн цагдаагийн 1, 2-р хэлтэст машин, мотоцикль, гар станц хүлээлгэн өглөө.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаа нарт машин, мотоцикль, гар станц хүлээлгэн өглөө
Цагдаа нарт машин, мотоцикль, гар станц хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Баянгол дүүргийн цагдаагийн 1, 2-р хэлтэст машин, мотоцикль, гар станц хүлээлгэн өглөө.

Цагдаагийн албаны шинэ хуулиар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд өөрсдөө оролцож, хяналт тавьж үнэлэлт өгч, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд иргэд нутгийн захиргааны байгууллага цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах таатай нөхцөл бүрдсэн.

БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, цагдаагийн хоёр хэлтэст энэ жилийн хөрөнгө оруулалтаар хоёр автомашин, есөн мотоцикль, 40 ширхэг богино долгионы гар станц, хоёр ширхэг суурин станцыг худалдан авах ажиллагааны журмын дагуу авч өнөөдөр хүлээлгэн өглөө.

Хулгайн болон бусад хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн жилийн хувьд дүүргийн зургаан хорооны нийтийн эзэмшлийн талбайг бүрэн камержуулж, цагдаагийн хяналтад оруулан эдгээр хороодын орон сууцнуудын хаалгыг нууц дугаартай цоожтой хаалгаар бүрэн сольжээ. Харин энэ онд гэр хорооллоо 100 хувь гэрэлтүүлэгтэй болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд гудамж талбайд 963 ширхэг гэрэлтүүлэг хийхээр төлөвлөжээ.

Хуваалцах