Цагдаа сонсгол, ярианы бэрхшээлтэй иргэдээс дуудлага, мэдээлэл хүлээн авах боломжтой боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Улаанбаатар хотод оршин суудаг 2744 иргэний утасны дугаар бүхий мэдээллийг шилжүүлэн авчээ
Мэдээллийн алба

Цагдаагийн ерөнхий газар сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдээс гэмт хэрэг, зөрчил, гал түймэр гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага мэдээллийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Улаанбаатар хотод оршин суудаг 2744 иргэний утасны дугаар бүхий мэдээллийг шилжүүлэн авчээ.
Ингэснээр уг бүртгэлтэй иргэдээс богино зурвас/sms/-аар дуудлага, мэдээлэл хүлээн авах програм хангамж боловсруулан, өчигдрөөс эхлэн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байна.


















