Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдааг хөнөөсөн сэжигтнүүдийг шалгасаар байна

Ховд аймгийн Булган суманд цагдаагийн албан хаагч Т-г буудаж амийг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн 4-р сарын 2-нд гарсан.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдааг хөнөөсөн сэжигтнүүдийг шалгасаар байна
Цагдааг хөнөөсөн сэжигтнүүдийг шалгасаар байна. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Булган суманд цагдаагийн албан хаагч Т-г буудаж амийг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн 4-р сарын 2-нд гарсан.

Хэргийг үйлдсэн Баянсуудал багт оршин суудаг Хурамхаан овогтой Саягас, Хызербеак овогтой Сапаргали, Хапаар нарыг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа юм. Тэгвэл зургадугаар сарын сүүлчээр эл хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусч, прокурорын хяналтад шилжүүлсэн байна.

Уг хэргийг прокуророос хянаж дуусаж байгаа бөгөөд удахгүй шүүхэд шилжүүлэхээр болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Сэжигтнүүдийг Эрүүгийн хуулийн 91, 91,2-т зааснаар бусдыг санаатай бүлэглэн алсан хэргээр шалгаж байгаа ажээ.

Болсон явдлыг тодруулбал, өнгөрөгч 4-р сарын 1-2-нд шилжих шөнө Ховд аймгийн Булган суманд цагдаагийн албан хаагчийг хөнөөсөн аймшигт хэрэг болсон. Хэргийн газраас зугтсан гурван хүний хойноос, аймгийн болон төвөөс хүч нэмэгдүүлэн очсон тусгай ангийн цагдаа нар 72 цагийн турш мөрдөн хөөж, мөшигсний эцэст тэднийг саатуулан баривчилсан юм. Тэд ерөнхий боловсролын сургуулийн 8, 9, 11 дүгээр ангийн сурагчид байсан бөгөөд тухайн шөнө хулгайн гэмт хэргийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж явсан дэд ахлагч цагдаа Т-г хэргийн газарт буудаж шархдуулжээ. Улмаар анхан шатны тусламж авч чадалгүй, эмнэлэг хүрэх замдаа нас барсан.

Дээрх хэрэгтнүүдийг олж тогтооход ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Ганбаатараар ахлуулсан гэмт хэргийг шалгах ажлын хэсэг, орон нутгийн удирдлагууд болон ХХЕГ, ОБЕГ, Тагнуулын байгууллагын ажилтнууд Ховд аймагт ажилласан юм.

Түлхүүр үг:цагдаа хөнөөлөө
Хуваалцах