Цагдаагийн 102 утсанд дуудлага ирсэн тул иргэн Г.Ган-Очирыг саатуулсан гэв
Иргэн Г.Ган-Очир өнөөдөр 11:00 цагт хэвлэлийн хурал хийх байсан ч цагдаагийн алба хаагчид түүнийг өглөө саатуулсан байна.
Мэдээллийн алба

Иргэн Г.Ган-Очир өнөөдөр 11:00 цагт хэвлэлийн хурал хийнэ гэдгээ өчигдөр зарласан. Гэвч цагдаагийн алба хаагчид түүнийг өглөө саатуулсан тухай мэдээлэл цахим орчинд тарсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад, "Өнөөдөр 09:04 цагт цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд иргэн Г-ын хөршөөс зөрчлийн тухай дуудлага мэдээлэл ирсэн.
Ийн тус дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид очиж, иргэн Г-г хэлтэстээ аваачиж, шалгаж байгаад, эрүүлжүүлэх байранд оруулсан. Одоо шалгалтын ажиллагаа явуулж байна" гэв.
Мөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс лавлахад иргэнээс ирсэн дуудлагын дагуу иргэн Г-ын гэрт очсон. Холбогдох шалгалтын ажиллагаа хийгдэж байна" гэлээ.


















