Цагдаагийн 3618 алба хаагч ажиллана
ЦЕГ-ын удирдлагууд Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг зохион байгуулан ажиллах талаар мэдээлэл хүргэлээ.
Мэдээллийн алба

ЦЕГ-ын удирдлагууд Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг зохион байгуулан ажиллах талаар мэдээлэл хүргэлээ.
Баяр, наадмыг дэг журам, зохион байгуулалт сайтай тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийнхээ амгалан тайван баярлаж наадах бололцоог хангахад цагдаагийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо, хүчин чармайлт, хамтын ажиллагаа чухал байдаг.
Цагдаагийн байгууллага баяр, наадмын өдрүүдэд нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн үүргээ хэрэгжүүлнэ.
ЦЕГ-ын даргын баталсан улсын баяр наадмын үеийн хэв журмын хамгаалалтын төлөвлөгөө, зураглалын дагуу цагдаа, цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн энэ сарын 09-16-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэнэ.
Баярын өдрүүдэд уламжлал ёсоор Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн хурдан морины уралдааны газарт ажиллах хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудад баяр, наадмыг зохион байгуулах хорооноос тусгай үнэмлэх олгодог. Мөн наадамчин олон болон бусдын ая тухтай байдлыг хангах үүднээс Төв цэнгэлдэх хүрээлэн, морь барианы газарт сэтгүүлчдийн байрлах газрыг тодорхой цэгт байгуулахаар төлөвлөгдсөн байгаа.
Улаанбаатар цагдаагийн хүрээний 65 анги байгууллагын 3618 орчим алба хаагч баяр наадмын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон замын хамгаалалтанд үүрэг гүйцэтгэнэ. Үүнд: Төв цэнгэлдэх хүрээлэнд 31 байгууллагын 1532, Хүй долоон худагт 29 байгууллагын 1466, Их нас, Соёолон насны хурдан морьдын уралдааны үеэр нэмэгдлээр Хууль сахиулах их сургуулийн 400 сонсогч, нийт 2086 алба хаагч тус тус ажиллана.


















