Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн ажилчидыг одон медалиар шагналаа

Энэ жил Монгол улсад Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 92 жилийн ой тохиож байгаа. Тус ойг тохиолдуулан өнөөдөр цагдаагийн байгууллагад олон жил нэр төртэй ажилласан албан хаагчидын энгэрийг мялаалаа.

М.
М.Бямбасүрэн

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн ажилчидыг одон медалиар шагналаа
Цагдаагийн ажилчидыг одон медалиар шагналаа. Зураг: МҮОНРТ

Энэ жил Монгол улсад Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 92 жилийн ой тохиож байгаа. Тус ойг тохиолдуулан өнөөдөр цагдаагийн байгууллагад олон жил нэр төртэй ажилласан албан хаагчидын энгэрийг мялаалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан ЭЦГ-ын хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Ариунболд, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн зохицуулагч цагдаагийн ахмад С.Булгантамир нарыг “Цэргийн гавьяаны одон”-гоор , “Алтангадас одон”-гоор Дотоодын цэргийн 8О5-р ангийн тогоогч Г.Мягмаржав, “Цэргийн хүндэт медаль”-иар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн хэв журмын байцаагч Ж.Сүх-Очир, ЦЕГ-ын авто баазын токарьчин цагдаагийн ахлах ахлагч Д.Оюунцэцэг, мөн баазын жолооч цагдаагийн ахлах ахлагч Д.Ганбаатарыг шагнасан байна.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар хугацааны цагдаагийн хурандаа цолыг ЗЦГ-ын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Р.Мөнхбаярт, хугацаанаас өмнө цагдаагийн хурандаа цолоор Хэнтий аймгийн цагдаагийн газрын дарга П.Оростогоо, зэрэг дээгүүр цагдаагийн хурандаа цолоор ЭЦГ-ын 1-р хэлтсийн тасгийн дарга А.Энхтөр нарын 4 алба хаагчид тус тус олголоо. Ингэснээр цагдаагийн алба хаагчдын эгнээнд 10 хурандаа цолтон нэмэгдэж байна.

Харин цагдаагийн дэд хурандаа цолыг Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын дарга Н.Батбаяр, Цагдаагийн хошууч цолыг Чингэлтэй дүүрэг дэх тасгийн хэрэг бүртгэлт хариуцсан орлогч Б.Амарсанаа нарыг шагнаж урамшуулсан байна.

Хуваалцах