Цагдаагийн ажилтан хүн амины хэрэгт холбогджээ
Энэ сарын 24-нд Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт буудалд хүн нас барсан гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 24-нд Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт буудалд хүн нас барсан гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ. Энэ дагуу цагдаагийн алба хаагчид шалгалт явуулж, амь насаа алдсан хүний хувьд гадны нөлөөтэй байх магадлалтай гэж үзсэн байна. Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Мөрдөн байцаах газрын хамтарсан ажлын хэсэг ажиллаж сэжигтнүүдийг саатуулсан байна. Энэ тухай ЦЕГ-аас мэдээллээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгийн яриаг хүргэе.


















