Цагдаагийн ажилтнууд гал унтраажээ
Баянгол дүүргийн IV хороонд байрлах иргэн Ц-гийн гэрт маш их хэмжээний утаа гараад байна гэх дуудлага энэ сарын 22-нд дүүргийн цагдаагийн газарт иржээ.
Мэдээллийн алба

Баянгол дүүргийн IV хороонд байрлах иргэн Ц-гийн гэрт маш их хэмжээний утаа гараад байна гэх дуудлага энэ сарын 22-нд дүүргийн цагдаагийн газарт иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн дэслэгч А.Мөнх-Эрдэнэ, ахлагч Э.Пүрэвсүрэн нар очиж, гал гарч байгаа айлын цонхоор нэвтэрч галыг унтрааж, хохирол учрахаас сэргийлж чадсан байна.
Тиймээс Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс урин дулааны цаг ирж буйтай холбогдуулан хөдөө орон нутаг, зусланд гарахдаа орон гэрийнхээ цахилгаан хэрэгсэл болон цонх, хаалга үүдээ сайн шалгаж аль болох эзэнтэй үлдээхийг анхааруулжээ.


















