Цагдаагийн алба хаагч бусдын амийг аврах гэж байгаад нас баржээ
гол руу орж “Ж”-г барьж авсан боловч усны түвшин их, урсгал ширүүн байсан тул тухайн иргэний хамт усанд живж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Мэдээллийн алба

Иргэн Ж гэх эмэгтэй болон цагдаагийн алба хаагч голын усанд живж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт орон нутгийн цагаар 12:00 цагийн үед иргэн “А”-гаас “Миний эхнэр “Ж” амиа хорлоно гээд Ховд гол руу явчихлаа. Би гурван настай хүүхдээ тэврээд явж байгаа болохоор араас нь гүйцэж чадахгүй байна” гэх дуудлага өгсний дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай, цагдаа-жолоочийн хамт Ховд голын эрэг орчмоор шалгалт хийсэн байна. Тухайн үед иргэн “Ж” голын ус руу орж, урсахад нь цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай гол руу орж “Ж”-г барьж авсан боловч усны түвшин их, урсгал ширүүн байсан тул тухайн иргэний хамт усанд живж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.


















