Цагдаагийн алба хаагч жирэмсэн эмэгтэйн амийг аварчээ
Цагдаагийн алба хаагч 6 давхраас унасан жирэмсэн эмэгтэйн амийг аварсан байна. Тодруулбал, өчигдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 26-ны 22.50 цагт Чингэлтэй Дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан
Мэдээллийн алба

Цагдаагийн алба хаагч 6 давхраас унасан жирэмсэн эмэгтэйн амийг аварсан байна. Тодруулбал, өчигдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 26-ны 22.50 цагт Чингэлтэй Дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа ахлах ахлагч Н.НаянбаатарЭх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн төрөхийн өмнөх ажиглалтын 6 давхарт байрлах өрөөний цонхоор жирэмсэн эмэгтэй унаж болзошгүй байгааг анзаарчээ.
Тэрбээр авхаалж самбаа гарган, машиндаа байсан дээлээр уг эмэгтэйг доороос нь тосч аван төрөх тасаг руу түргэн шуурхай хүргэж, амь насыг нь аварчээ. Xарамсалтай нь уг эмэгтэйн хүүхэд нь эндсэн байна.


















