Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн алба хаагчаар ажиллаж байсан этгээдэд ял оногдуулав

Шүүхээс Увс аймгийн Зүүнхангай суманд цагдаагаар ажиллаж байсан О.Д-д гурван жилийн хорих ял оногдууллаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн алба хаагчаар ажиллаж байсан этгээдэд ял оногдуулав
Цагдаагийн алба хаагчаар ажиллаж байсан этгээдэд ял оногдуулав. Зураг: МҮОНРТ

Шүүхээс Увс аймгийн Зүүнхангай суманд цагдаагаар ажиллаж байсан О.Д-д гурван жилийн хорих ял оногдууллаа. Тодруулбал, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д-д холбогдох эрүүгийн хэргийг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн аравдугаар сарын 29-нд хүлээн авч 2019 оны энэ сарын 21-ний өдөр хянан хэлэлцжээ.

Улмаар буруутай этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэж, хохирогчийг жирэмсэн болгосон гэм буруутайд тооцож, гурван жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэсэн байна.

Хуваалцах