Цагдаагийн алба хаагчдад эмнэлэгийн анхан шатны хэрэгсэл өглөө
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчдад “Монос” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлэгийн анхан шатны иж бүрэн хэрэгслийг өнөөдөр
Мэдээллийн алба

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчдад “Монос” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлэгийн анхан шатны иж бүрэн хэрэгслийг өнөөдөр /2019.04.05/ гардуулан өглөө. Ингэснээр тус дүүргийн алба хаагчид шаардлагатай тохиолдолд иргэдэд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.
Монос Групп нь байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн сайн сайхны төлөө, ирээдүйн боловсрол, боловсон хүчин, спорт урлаг, байгаль орчноо хайрлан хамгаалах зэрэгт байнгын гар бие оролцон шинэлэг санал санаачилгуудыг тогтмол дэмжин ажилласаар иржээ. Энэ удаад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийг сонгон хамтран ажиллаж байна. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.


















