Цагдаагийн алба хаагчдад хүний эрхийн мэдлэг олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”,
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”, Монгол Улсын Хууль зүйн байнгын хорооны 2013 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх илтгэл, мөн хорооны 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэл”-ийн хэрэгжилтийг хангах, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сайжруулах хүрээнд “Хүний эрх ба цагдаа” сэдэвт бүсчилсэн сургалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулж байна.
Энэ удаагийн ээлжит сургалтаар ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Өнөржаргал цагдаагийн алба хаагчдад “Хүний эрх гэж юу вэ", “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвийн хүрээнд мэдлэг, ур чадварыг олголоо.

Сургалтын нэгдүгээр үе шатанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад Хүний эрхийн талаарх үндсэн ойлголтыг өгөх, хоёрдугаар үе шатанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Хүний эрхийн сургагч багш нарыг чадавхжуулах хөтөлбөрийн дагуу хоёр үе шаттай зохион байгуулна.
Эх сурвалж: ХЭҮК


















