Цагдаагийн алба хаагчдын дунд "Урмын дэвтэр" аялж байна
Булган аймгийн Цагдаагийн газар, аймгийнхаа Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран алба хаагчдынхаа дунд “Урмын дэвтэр” аялуулж эхэлжээ.
Мэдээллийн алба

Булган аймгийн Цагдаагийн газар, аймгийнхаа Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран алба хаагчдынхаа дунд “Урмын дэвтэр” аялуулж эхэлжээ.
“Урмын дэвтэр”-ийг аялуулах нь алба хаагчдын ажиллах эрч хүчийг нэмэгдүүлэх, тухайн алба хаагчийнхаа сайн сайхан зан чанар, ажилд хандах хандлагыг урамшуулж, улмаар ажлын бүтээмжийг дээшлүүлэх, бие биенээ хайрлах, ажлаасаа эрч хүч, урам зориг авах зорилготой ажээ.




















