Цагдаагийн алба хаагчдын гэргий нарыг шагнав
Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс алба хаагчдын ажлын ачааллаас үүдэлтэй сэтгэл санааны болоод стресс бухимдлыг тогтоох, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газрын сэтгэл зүйчдийн багийг урьж ажиллуулав. Тэд тус хэлтсийн алба хаагчидтай ганцаарчлан болон багаар
Мэдээллийн алба

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс алба хаагчдын ажлын ачааллаас үүдэлтэй сэтгэл санааны болоод стресс бухимдлыг тогтоох, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газрын сэтгэл зүйчдийн багийг урьж ажиллуулав. Тэд тус хэлтсийн алба хаагчидтай ганцаарчлан болон багаар уулзаж буйгаас гадна өнөөдөр 10 алба хаагчийг сонгон гэргийд нь “Халамжит хань“ өргөмжлөлийг гардуулжээ.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн жижүүрийн шуурхай албаны жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Ганзоригийн гэргий Л.Дашдэлэг, хэв журмын офицер, цагдаагийн ахмад Ч.Машбаярын гэргий Р.Доржханд нарыг хэлтсийн даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан цагдаагийн алба хаагчийн хүнд хүчир, цаг наргүй ажлыг ойлгож, найдвартай ар тал, түшиг нь болж, дэмжин тусалж, үнэнч зөвлөх нь байж чаддагт талархал илэрхийлж, санал сэтгэгдлийг нь сонссон байна.


















