Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Цагдаагийн алба хаагчдын тухай гомдлыг хүлээн авна

Тиймээс иргэдээс гаргасан цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагаа, харьцааны соёл, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг 126, 93022510, 70121515 тоот утсаар аль ч аймаг, орон нутгаас хүлээн авч шийдвэрлэх юм байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн алба хаагчдын тухай гомдлыг хүлээн авна
Цагдаагийн алба хаагчдын тухай гомдлыг хүлээн авна. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллага, алба хаагчдаас Монгол Улсын хууль тогтоомж, төрийн албаны зарчим, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх ажлын хүрээнд "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам", "Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээний стандарт"-ыг баталж хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.

Дээрх журам, стандартыг хэрэгжүүлэн ажилласнаар цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай, соёлтой хүргэж цагдаа, иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ хэмээн үзэж байгаа ажээ.

Хуваалцах