Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Цагдаагийн алба хаагчид 23 хүнийг галын аюулаас аварчээ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эрин" хорооллын 53 дугаар байранд их хэмжээний гал гарсан дуудлага тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст иржээ. Үүний дагуу эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Төгөлдөр, эргүүлийн цагдаа Энх-Амгалан нар түрг

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн алба хаагчид 23 хүнийг галын аюулаас аварчээ
Цагдаагийн алба хаагчид 23 хүнийг галын аюулаас аварчээ. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эрин" хорооллын 53 дугаар байранд их хэмжээний гал гарсан дуудлага тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст иржээ. Үүний дагуу эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Төгөлдөр, эргүүлийн цагдаа Энх-Амгалан нар түргэн шуурхай ажиллаж галын голомтоос гарах боломжгүй байсан бага насны 3 хүүхэд болоод 20 гаруй хүнийг галын аюулаас аварсан байна. Онцгой байдлын газрын мэдээлснээр тус орон сууцны 2 дугаар давхраас 12 дугаар давхрын цахилгаан дамжуулах төв шугамын цахилгааны утас шатсанаас гал гарсан байна. Галыг онцгой байдлын газрын 7 аврагч нэг цаг ажилласны эцэст унтраасан. Иймээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон энэ үед хүүхдийг болзошгүй эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна. /2020.01.30/

Хуваалцах