Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн алба хаагчид амиа хорлохыг завдсан иргэний амийг аварчээ

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Шинэбаатар, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Д.Лувсансанжаа

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн алба хаагчид амиа хорлохыг завдсан иргэний амийг аварчээ
Цагдаагийн алба хаагчид амиа хорлохыг завдсан иргэний амийг аварчээ. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Шинэбаатар, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Д.Лувсансанжаа нар авто эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах орон сууцны давхрын цонхоор хүн үсэрч амиа хорлох гэж байна” гэх дуудлага мэдээллийг 16:45 цагт хүлээн авч 16:48 цагт шуурхай очиж шалгажээ.

Тус байрны оршин суугч 49 настай эрэгтэй О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас болж, маргалдан гэрийн хаалгаа дотор талаас нь цоожилж онгойлгох боломжгүй болгон цонхны гадна талын тавцан дээр үсрэхээр завдахад нь 11 дүгээр давхрынаваарын шатаар дамжин орж, үсрэх үйлдэл хийх явцад түүний гараас барьж татаж оруулан амь насыг нь аварч эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч ажиллажээ.

Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, үүргээ амжилттай гүйцэтгэсэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.

Хуваалцах