Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цагдаагийн алба хаагчид дээрмийн хэргийг шуурхай илрүүлжээ

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид дээрмийн хэргийг илрүүлэн шалгаж эхэлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цагдаагийн алба хаагчид дээрмийн хэргийг шуурхай илрүүлжээ
Цагдаагийн алба хаагчид дээрмийн хэргийг шуурхай илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид дээрмийн хэргийг илрүүлэн шалгаж эхэлжээ.

Тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 18-ны шөнийн 03:00 цагийн орчимд иргэн Т-г таван этгээд бүлэглэн, хүч хэрэглэж бэлэн мөнгө, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарсан байна.

Уг хэргийг хэрэг бүртгэх тасгийн ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн хошууч О.Болороогоор ахлуулсан "Хамтарсан баг"-ийн хэсгийн байцаагч, эрүүгийн төлөөлөгч нар мэргэжлийн өндөр ур чадвар гарган, шуурхай ажиллаж сэжигтэй этгээдийг олж тогтоон дайчлан баривчилжээ. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Хуваалцах