Цагдаагийн алба хаагчид унасан хүүг шуурхай мордуулжээ
хүүд тусалсан цагдаагийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн эргүүлийн офицер Н.Батнасан, Дотоод хэргийн их сургуулийн сонсогч Г.Бат-Эрдэнэ нар байжээ
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан уржигдар болсон. Морьд барианы зурваст ирэх үед Төв аймгийн Угтаалцайдам сумын Г.Батсүхийн зээрд халзан үрээ бусдаасаа хол тасархай түрүүлж явсан ч Ц.Баярбат (13 настай) хүү морnноосоо унасан тохиолдол гарсан. Тухайн үед ойр хавьд эргүүл хийж байсан цагдаагийн алба хаагчид хүү дээр очиж, шуурхай моринд нь мордуулснаар зээрд халзан үрээ Үндэсний Их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд гуравт хурдалсан билээ.
Тэгвэл хүүд тусалсан цагдаагийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн эргүүлийн офицер Н.Батнасан, Дотоод хэргийн их сургуулийн сонсогч Г.Бат-Эрдэнэ нар байжээ.


















