Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан маргааш Монгол Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийнэ.
Мэдээллийн алба

Энэ үеэр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Төрийн ордон, Чингисийн талбай орчмын нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх ажлыг иргэд, олон нийтэд аль болох ачаалал, хүндрэл үүсгэхгүй байх талаас нь зохион байгуулалтын түвшинд ажиллаж байна.
Иймээс иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас хүсч байна. Мөн хамгаалалт хийгдэх нутаг дэвсгэр, цагуудын талаарх мэдээллийг тухайн үед нь Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим сайт болох www.police.gov.mn, цахим хуудас www.facebook.com/policemng хаягууд болон бусад мэдээллийн сайтуудаар түгээх юм.
Харин эрхэм жолооч та “Авто радио 96.3” фм дээр долгионоо тааруулан тухайн өдрийн ачаалалтай зам, цагийн талаарх мэдээллийг тогтмол хүлээн авах боломжтойгэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.